# Түгээмэл асуулт хариулт

# Шинэ бүтээл нэмж байршуулахдаа дахин гэрээ хийх үү?

Үгүй, та өмнө нь гэрээ хийсэн бол дахин хийх шаардлагагүй. Бусад шаардлагатай мэдээллүүдээ илгээхэд болно.

# Дансны мэдээллээ сольж болох уу?

Болно, та contents@m-book.mn хаягт өөрийн солих хүсэлтэй байгаа дансны мэдээллээ нийтлэгчээр гэрээ хийсэн мэйл хаягаас илгээгээрэй.

# Mbook борлуулалтын хэдэн хувийг авдаг вэ?

Мнэмэх ХХК үндсэн гэрээний шимтгэл 30% байдаг.

# Mbook дээрх борлуулалтын орлогоо хэрхэн харах вэ?

Та Мнэмэх ХХК-тай хийсэн гэрээн дээрх мэйл хаягаараа m-book.mn сайтаар нэвтрээрэй. Үүний дараа баруун дээр Профайл зураг дээр дарж ороод зүүн хэсэгт байрших Нийтлэгч дээр дараад борлуулалтын орлого, хэдэн ном нийтлүүлсэн, борлуулалтын тоо, хэрэглэгчийн сэтгэгдэл болон mbook-ээс очих мэдээ мэдээллийг харах боломжтой.