# Mbook-т бүтээл байршуулах

# Mbook-ын суурь хураамж

      Mbook аппликейшн бүтээлийг өөрсдийн цахим өргөтгөлд шилжүүлэн номын сандаа байршуулахдаа нэг удаагийн суурь хураамж авдаг ба энэ нь бүтээлийн хэмжээ, ажиллагаанаас шалтгаалан 50,000-200,000 төгрөг байна.

  • Дан текст ном байршуулах хураамж

  • Зурагт ном байршуулах хураамж

  • Аудио ном байршуулах хураамж

# Mbook-т бүтээл байршуулах үе шат

Гэрээ хийх: Та бүтээл байршуулах гэрээ хийх бол contents@m-book.mn хаягт и-мэйл илгээнэ үү.
Гэрээ хийсний дараа дараах файлуудыг илгээнэ. Үүнд:

  • Цахим бол PDF өргөтгөлтэй, аудио бол MP3 өргөтгөлтэй бүтээлийн файл
  • Номын хавтасны зураг /чанартай, PDF өргөтгөлтэй/
  • Зохиолчийн болон эрх эзэмшигчийн зураг /эсвэл байгууллагын лого/
  • Байршуулах бүтээл тус бүрт “Контентийн хавсралт мэдээллийн хуудас” бөглөж илгээх
  • Бүтээлээ цахим хэлбэрт хөрвүүлэх суурь хураамж шилжүүлнэ.
  • Бүтээлийг хүлээн авснаас хойш ажлын 3-5 өдөрт Mbook аппликейшнд байршина.

# Mbook-т бүтээлээ хэдэн төгрөгөөр борлуулах вэ?

      Mbook-т байршсан бүтээлүүд хил хязгааргүй хаана ч, хэзээ ч хэрэглэгдэх боломжтой төдийгүй цаасан хэвлэл, түгээлтийн зардал ороогүй учраас хэвлэмэл хэлбэрээс багадаа 20% хямд байхыг бид эрх эзэмшигч нарт санал болгодог. Бүтээлийн борлуулах үнэлгээ нь тухайн эрх эзэмшигчийн шийдвэр байна.