# М нэмэх/Мbook гэж юу вэ?
“М нэмэх” компанийн “Мbook” брэнд нь Монгол хэл дээр бүтээгдсэн аудио болон цахим ном, түүнчлэн подкастыг хөдөлгөөнт төхөөрөмжинд зориулан хэрэглэгчдэд хүргэдэг аппликэйшн юм. Mbook аппликэйшн нь 2018 оны 6-р сард нээлтээ хийн хэрэглэгчдэд хүрч эхэлснээс хойш өнөөдөр 240 мянга орчим бүртгэлтэй хэрэглэгчдэд 800 гаруй нийтлэгчийн 4000 гаруй оюуны бүтээлийг үйлчилгээгээрээ дамжуулан хүргэдэг. Бид оюуны бүтээлийг шилдэг технологид суурилан хүртээмжтэй, оновчтой түгээх, оюуны өмчийг хамгаалах, зардал, цаг хугацааг хэмнэх, хэрэглэгчдийн хүсэл хэрэгцээг тоон өгөгдөлд тулгуурлан тодорхойлох зэрэг шийдлүүдийг өөрсдийн нөөцөд тулгуурлан хөгжүүлж байна.
# Яагаад М нэмэх/Мbook-г сонгох вэ?
Mbook аппликейшн нь хил хязгааргүйгээр оюуны бүтээлийг хүртээмжтэйгээр хүргэхээс гадна дараах үнэ цэнийг оюуны бүтээл эрхлэн гаргагч нарт олгодог.
- Монгол хэл дээрх бүтээлүүдийг хил хязгааргүй унших, сонсох, хэрэглэх;
- Шатах, устах, гэмтэх эрсдэлийг багасган бүтээлүүдийг цахим хэлбэрээр хадгалах, агуулах;
- Оюуны бүтээл эрхлэн гаргагч нар уншигч, сонсогч нартаа бүтээлээ нэмэлт зардалгүй хүргэх, түгээх, улмаар бүтээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх;
- Оюуны бүтээлийн нэгдсэн санг системийн удирдлагаар хангаж хайх, худалдан авах, хадгалах зэрэгт хяналт тавих;
- Бодит дата, мэдээлэлд тулгуурлан хэрэглэгч нарын сонирхол, чиг хандлагыг тодорхойлох;
# Аппликейшн татах
Playstore, Appstore-с "Mbook" гэж хайгаарай.