# Mplus-т бүтээл байршуулах
# Mplus-ын суурь хураамж
Mplus аппликейшн бүтээлийг өөрсдийн цахим өргөтгөлд шилжүүлэн номын сандаа байршуулахдаа нэг удаагийн суурь хураамж авдаг ба энэ нь бүтээлийн хэмжээ, ажиллагаанаас шалтгаалан 50,000-200,000 төгрөг байна.
- Дан текст ном байршуулах хураамж
- Зурагт ном байршуулах хураамж
- Аудио ном байршуулах хураамж
# Mplus-т бүтээл байршуулах үе шат
Гэрээ хийх: Та бүтээл байршуулах гэрээ хийх бол contents@mplus.mn хаягт и-мэйл илгээнэ үү.
Гэрээ хийсний дараа дараах файлуудыг илгээнэ. Үүнд:
- Цахим бол PDF өргөтгөлтэй, аудио бол MP3 өргөтгөлтэй бүтээлийн файл
- Номын хавтасны зураг /чанартай, PDF өргөтгөлтэй/
- Зохиолчийн болон эрх эзэмшигчийн зураг /эсвэл байгууллагын лого/
- Байршуулах бүтээл тус бүрт “Контентийн хавсралт мэдээллийн хуудас” бөглөж илгээх
- Бүтээлээ цахим хэлбэрт хөрвүүлэх суурь хураамж шилжүүлнэ.
- Бүтээлийг хүлээн авснаас хойш ажлын 3-5 өдөрт Mplus аппликейшнд байршина.
# Mplus-т бүтээлээ хэдэн төгрөгөөр борлуулах вэ?
Mplus-т байршсан бүтээлүүд хил хязгааргүй хаана ч, хэзээ ч хэрэглэгдэх боломжтой төдийгүй цаасан хэвлэл, түгээлтийн зардал ороогүй учраас хэвлэмэл хэлбэрээс багадаа 20% хямд байхыг бид эрх эзэмшигч нарт санал болгодог. Бүтээлийн борлуулах үнэлгээ нь тухайн эрх эзэмшигчийн шийдвэр байна.