# Оюуны бүтээлийн хамгаалалт

Зах зээлд оюуны бүтээлийг хууль бусаар олшруулах, үнэ цэнийг алдагдуулан нийтэд түгээх, борлуулах явдал нь оюуны бүтээл бүтээгчдийн орлогыг бууруулж тэр хэмжээгээр бүтээлээ тогтвортой тууривах, сайн бүтээл гаргах боломжийг бууруулдаг. Эдгээр хууль бус үйлдлийг багасгахад “Мplus” дараах шийдлүүдийг хэрэгжүүлдэг.
Үүнд:

  • Бүтээлийн файлын өргөтгөл: Мplus-т байршиж байгаа бүтээлүүд олон нийт түгээмэлээр хаана ч, хэзээ ч нээж, ашигладаг WORD, PDF зэрэг өргөтгөл бус, харин зөвхөн хөдөлгөөнт төхөөрөмж дээр аппликейшн дотор нээгддэг өргөтгөлрүү бүтээлүүдийг хөрвүүлэн байршуулдаг. Иймд ямар нэгэн байдлаар Мplus аппликейшн дотроос бүтээл хуулбарлах, өөр төхөөрөмж дээр нээх боломжгүй байдаг.

  • Вебээр хандаж бүтээл хэрэглэх: Мplus-т байршсан цахим болон аудио номыг зөвхөн аппликейшн дотроос унших, сонсох, хэрэглэх боломжтой. Подкастын хувьд эрхлэн гаргагчид бүгд өөр өөр сувгуудаар зэрэг байршуулан нийтэд түгээдэг тул вебээр хандан сонсох боломжтой. Зөвхөн Мplus аппликейшн дотроос бүтээл хэрэглэх нь компьютер дээрээс бүтээлийг хуулбарлан татах, түгээх эрсдэлийг бууруулдаг.

  • Төхөөрөмжийн хязгаарлалт: Мplus хэрэглэгч нар өөрсдийн бүртгэлтэй хаягаараа 3 хүртэлх төхөөрөмжөөр Мplus-т нэвтрэн орох боломжтой. Ингэснээр хэрэглэгчид худалдан авсан оюуны бүтээлийг нэг дор олон хүнтэй хуваалцах эрсдэлийг буруулдаг.

  • Скрийншот, скрийнрекорд хийх: Мplus-д байршсан бүтээлүүдийг скрийншот болон скрийнрекорд хийх боломжгүй. Энэ нь Android үйлдлийн системтэй төхөөрөмжийн хувьд скрийншот, скрийнрекорд хийх товчлуур ажиллахгүй бол IOS үйлдлийн системтэй төхөөрөмжөөр скрийншот, скрийнрекорд хийх оролдлого удаа дараа хийвэл тухайн хэрэглэгчийг блоклох арга хэмжээг авдаг.

  • Бодит цагийн дата, мэдээлэл хянах: Эрхлэн гаргагчид Мplus-т байршуулсан бүтээлүүдийнхээ таталт, хандалт, борлуулалт, орлого зэргийг хянах самбараас хянах боломжтой байдаг.