# Аудио номын тухай
Олон улсад жил бүр эрчимтэй өсөн нэмэгдэж байгаа аудио буюу сонсдог номын зах зээл, орон зай манай улсад “хоосон” байсаар ирсэн. Өмнө нь аудио номыг гар утсаараа хэрэглэх, худалдан авах боломжгүй байсан бол Мplus энэ төрөлд ЦОРЫН ГАНЦ тохиромжтой суваг болоод байна. Бид аудио номын бүтээлийг цаашид эрчимтэй дэмжих, чанарыг сайжруулах, зарим бүтээлийг хамтран бүтээх, менежментээр хангах бодлого барин ажиллаж энэ хүрээнд саналыг нээлттэй хүлээн авч байна. Харин та бүхэн өөрийн бүтээсэн аудио номын сантай бол Мplus аппликэйшнээр дамжуулан хэрэглэгчдэд шууд хүргэх боломжтой бөгөөд бүтээлийн аудио файлыг Мplus аппликэйшнээс өөр тоглуулагчаар тоглуулах боломжгүй байдгаараа онцлогтой.
# Mbook аудио номын студийн тухай
“М Нэмэх” ХХК(M нэмэх эсвэл М+) нь 2020 оноос аудио номыг эрчимтэйгээр дэмжиж оюуны бүтээлүүдийг хямд зардлаар өндөр чанартай бүтээхээр хичээн ажиллаж байгаа билээ. Өмнө нь аудио номыг түгээх төдийгүй бүтээх газар ховор байсан бөгөөд зардалын хувьд маш өндөр байсныг бид даруй 50%-60% бууруулж чадсан билээ. Бид Amazon Audible-ын жишгээр аудио номуудыг өндөр чанартайгаар мэргэжлийн хоолой уншигч нартай хамтран бүтээж нийтэд хүргэж эхлээд байна.
# Аудио ном бүтээх суурь үнэлгээ
# Аудио ном бүтээх техникийн шаардлага
Дуу хоолойн бичлэг хийх шаардлага:
- Аудио бичлэг нэг төрлийн мэргэжлийн микрофоноор хийгдсэн байх
- Уншигчийн темпер, дикцээс хамааран “De-esser” эффект тохируулан хэрэглэсэн байх Эцсийн бүтээгдэхүүнд тавих шаардлага:
- Аудио файлыг номын бүлгээр хэрэв бүлэггүй бол 1 цагаар хэсэгчлэх
- Дарааллын дагуу нэршил өгөх
- Формат: MP3 болон WAV
- Sample rate: 44.1 kHz
- Bitrate: 320 kbps-ээс доошгүй
- Суваг: Моно эсвэл Стерео
- RMS: -23dB-ээс -18dB-ийн хооронд
- Peak values: 0dB-ээс -3dB байна
- Noise floor: хамгийн ихдээ -60dB floor
- Room tone: эхлэл хэсэгт 0.5-1 сек, төгсгөл хэсэгт 1-5 сек байна
- Limiting: Бүх файлд -3.5 dB
- Хэрэв аудио номны ард дуу хөгжим хэрэглэх бол RMS -20 dB- ээс -23 dB хооронд байхаар тохируулах