# Оюуны бүтээлийн хамгаалалт

Зах зээлд оюуны бүтээлийг хууль бусаар олшруулах, үнэ цэнийг алдагдуулан нийтэд түгээх, борлуулах явдал нь оюуны бүтээл бүтээгчдийн орлогыг бууруулж тэр хэмжээгээр бүтээлээ тогтвортой тууривах, сайн бүтээл гаргах боломжийг бууруулдаг. Эдгээр хууль бус үйлдлийг багасгахад “Мbook” дараах шийдлүүдийг хэрэгжүүлдэг.
Үүнд:

  • Бүтээлийн файлын өргөтгөл: Мbook-т байршиж байгаа бүтээлүүд олон нийт түгээмэлээр хаана ч, хэзээ ч нээж, ашигладаг WORD, PDF зэрэг өргөтгөл бус, харин зөвхөн хөдөлгөөнт төхөөрөмж дээр аппликейшн дотор нээгддэг өргөтгөлрүү бүтээлүүдийг хөрвүүлэн байршуулдаг. Иймд ямар нэгэн байдлаар Мbook аппликейшн дотроос бүтээл хуулбарлах, өөр төхөөрөмж дээр нээх боломжгүй байдаг.

  • Вебээр хандаж бүтээл хэрэглэх: Мbook-т байршсан цахим болон аудио номыг зөвхөн аппликейшн дотроос унших, сонсох, хэрэглэх боломжтой. Подкастын хувьд эрхлэн гаргагчид бүгд өөр өөр сувгуудаар зэрэг байршуулан нийтэд түгээдэг тул вебээр хандан сонсох боломжтой. Зөвхөн Мbook аппликейшн дотроос бүтээл хэрэглэх нь компьютер дээрээс бүтээлийг хуулбарлан татах, түгээх эрсдэлийг бууруулдаг.

  • Төхөөрөмжийн хязгаарлалт: Мbook хэрэглэгч нар өөрсдийн бүртгэлтэй хаягаараа 3 хүртэлх төхөөрөмжөөр Мbook-т нэвтрэн орох боломжтой. Ингэснээр хэрэглэгчид худалдан авсан оюуны бүтээлийг нэг дор олон хүнтэй хуваалцах эрсдэлийг буруулдаг.

  • Скрийншот, скрийнрекорд хийх: Мbook-д байршсан бүтээлүүдийг скрийншот болон скрийнрекорд хийх боломжгүй. Энэ нь Android үйлдлийн системтэй төхөөрөмжийн хувьд скрийншот, скрийнрекорд хийх товчлуур ажиллахгүй бол IOS үйлдлийн системтэй төхөөрөмжөөр скрийншот, скрийнрекорд хийх оролдлого удаа дараа хийвэл тухайн хэрэглэгчийг блоклох арга хэмжээг авдаг.

  • Бодит цагийн дата, мэдээлэл хянах: Эрхлэн гаргагчид Мbook-т байршуулсан бүтээлүүдийнхээ таталт, хандалт, борлуулалт, орлого зэргийг хянах самбараас хянах боломжтой байдаг.